Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их хурлын даргын захирамж гарлаа.

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №35 дугаар захирамж гарлаа. Уг захирамжид зааснаар дараах асуудлыг Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцэнэ. Үүнд: -Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл; -Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл; -Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл; -“Монгол Улсын эдийн засаг, нийгмий [ ... ]

Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав

   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа.    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг ни [ ... ]

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭНХТАЙВНЫ ӨДӨР

   2001 оноос дэлхийн энх тайвны өдрийг Монголд тэмдэглэж иржээ. Өнөөдөр олон улсын энхтайвны өдөр. 1954 онд Нью-Йорк хотноо дэлхийн 60 гаруй орны хүүхдүүдийн хандивласан мөнгөөр “Энхтайвны хонх”-ыг босгосон түүхтэй.    НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн есдүгээр сарын 21 -нд дэлхий даяар тэмдэглэх Олон улсын энхтайвны өдөрт зориулж илгээлт гаргасан байна. Уг илгээлтэд “Өнөөдөр бид жил бүрийн Олон улсын энхтайвны өдрийг дайны галыг зогсоож, х [ ... ]

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

   Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бодлогын аргачлалын сургалтыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн долоо хоног бүр зохион байгуулна. Сургалтын зорилго: Энэхүү сургалтын зорилго нь хууль зүйн бодлого бодох аргачлалыг эзэмшүүлэх, тухайн хуулийн зүйл заалтыг зөв зүйлчлэн хэрэглэх дадалд сургах,  хууль зүйн дүгнэлт бичих мэдлэг ур чадварыг дээшлүүлэх үүднээс хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод шалг [ ... ]

ГАДААД ПАСПОРТЫН ЯАРАЛТАЙ ЗАХИАЛГА АВАХГҮЙ

    Гадаад паспортыг иргэд 10 хоногийн дотор, мөн гурав хоногийн дотор гэсэн ангилалтайгаар захиалдаг. 10 хоногийн дотор гарах энгийн үйлчилгээ маань хэвийн үргэлжилж байна. Өдөрт л гэхэд 500 гаруй хүнд үйлчилж, дугаарынх нь дагуу гадаад паспорт олгож байгаа.     Харин гурав хоногийн дотор яаралтайгаар захиалах үйлчилгээг түр зогсоосон. Түр зогсоосон гэдэг нь иргэдийг олон цагаар оочерлуулахгүйн тулд дугаар олголт хийсэн. Ингээд иргэд есдүгээр сарын 30-ныг хүртэл дугаар а [ ... ]

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ.

    Монгол улсын засгийн газраас 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.     Уг төслийг өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан хэдий ч эцсийн найруулга нь хийгдэж, ёсчлогдоогүй хуулийг буцаасан билээ.      Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар х [ ... ]