ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХЫГ ДЭМЖЛЭЭ

   Хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг авч хэлэлцлээ.    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Монгол Улсын Үндсэн [ ... ]

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2016/11/30

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчилсүгэй: № Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) [ ... ]

ПРОФЕССОР, ДОКТОР ТОМ ГИНСБУРГИЙН ЛЕКЦЭНД УРЬЖ БАЙНА

   Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн урилгаар АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн - Хуулийн Сургуулийн Профессор, доктор Том Гинсбург “Хууль ба Нийгмийн хөгжил” сэдвээр лекц уншина.    Том Гинсбург нь Калифорнийн Их Сургуулийн Берклигийн сургуулийг 1989 онд “Ази судлал”-аар бакалаврын зэрэг, мөн сургуулийг 1997 онд хуулийн доктор болон 1999 онд философийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.    2008 оноос өнөөдрийг хүр [ ... ]

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

МОНГОЛ УЛСЫН ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ДОКТОР, ПРОПЕССОР Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэл [ ... ]

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсэг хуралдлаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсэг хуралдлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байг [ ... ]

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар дэд хороо хуралдлаа

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар дэд хороо хуралдлаа Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нарын гишүүд болон албаны төлөөлөл оролцсон. Хуралдаанаар “Нийслэл хот болон томоохон суурин газрын агаары [ ... ]