ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

    УИХ Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-аас Зөрчлийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан боловч Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг б [ ... ]

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ.

       УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Гэвч Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул ху [ ... ]

КОНЦЕССЫН ГЭРЭЭ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ЖИЖИГ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ЗОГСООСОН БАЙНА.

    Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дараах арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Үүнд:     1) концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй [ ... ]

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙГ БАТАЛЛАА.

    Монгол Улсын Их хурлаас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол услын Засгийн газрын бүтцийн тухай хуулийг баталсан.     Тус хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам [ ... ]

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ.

    Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталж, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан.     Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан. [ ... ]

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ОРОН ТООНЫГ ГИШҮҮДИЙГ ТОМИЛЛОО

    Монгол Улсын Их хурлын 2016 оны 08 сарын 03-ний өдрийн Дугаар 24 тогтоолоор төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас Д.Даваа-Очир, Т.Хадхүү нарыг чөлөөлж, мөн өдрийн  Дугаар 25 тогтоолоор Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн орон тооны гишүүнээр томилжээ. [ ... ]