ГЭР ХОРООЛЛЫН ӨРХӨД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн болон аймгийн төв, зарим сум, суурин газрын гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг зохицуулна. Хөнгөлөлтөд хамрах хүрээ -Агаарын тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлнэ [ ... ]