МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ӨВ ЗАЛГАМЖЛАЛААР БИЙ БОЛСОН ХӨРӨНГӨ, ОРЛОГОД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ УУ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 3 дах заалтын дагуу Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. Манай улсад татварыг татварын төрөлд ангилж, тодорхой төрлийн татварын харилцааг Татварын ерөнхий хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулж байна. Тодорхой төрлийн татвар нь улсын болон орон нутгийн татварын аль нэгэнд хамаардаг. Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон [ ... ]