СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

    УИХ-ын 2019 оны хаврын чуулганаар “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хууль батлагдлаа.  Уг хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сард Улсын их хурлын даргад өргөн барьсан юм. Улсын Их Хурлаас 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулийг баталснаас хойш өнөөг хүртэл хугацаанд нийт 212 МВт-ын нар, салхины цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбосон байна.   Шинэчлэгдэн батлагдсан Сэргээгдэх эрч [ ... ]

2019 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА

   Хуульчдыг 2004 оноос тусгай шалгалтаар сонгон шалгаруулж эхэлсэн билээ.  Уг шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоодог.  Тэгвэл энэ жилийн хуульчдын мэргэжлийн шалгалтыг ирэх наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд авахаар Хуульчдын холбооны зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна.    [ ... ]

ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

   Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун 2019.06.04-ний өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон, олон улсын хуулийн зөвлөх Раушан Зазюкбаява нарыг хүлээн авч уулзав.    Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсрон [ ... ]

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА

   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 4-р сарын 19-ний өдрийн тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталсан. Төсөл сонгон шалгаруулалтад жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн гэрчилгээ /тодорхойлолт/-тэй иргэн, аж ахуйн нэгж хамрагдана.   Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл [ ... ]

E-POLICE ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШНЫГ АШИГЛАН ИРГЭД 440 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВД ИЛГЭЭЖЭЭ

  Иргэд, олон нийт E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 440 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэлээ.     Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах,  уулзварт давхар эргэх,  эгнээ хааж зогсох,  эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр з [ ... ]

БҮХ ШАТНЫ СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГТ ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, МОНГОЛ СОЁЛ, ИРГЭНШЛИЙН АГУУЛГЫГ ТУСГАХ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

   Бүх шатны сургуулийн хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичигт эх оронч үзэл, монгол соёл, иргэншлийн агуулга, арга зүйг тусгах, төрийн болон төрийн бус бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглүүлэх, эх оронч үзэл, монгол ахуй, өв соёл, зан заншил, байгаль орчноо хайрлан хамгаалахыг сурталчлан дэлгэрүүлэх зэрэг зорилт дэвшүүлсэн байна. Хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлнэ.    Эх сурвалж: Засгийн газ [ ... ]