МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ - ADVOCATE.MN

ЭД ХӨРӨНГӨ ХӨЛСЛӨХ ГЭРЭЭ, ТҮҮНИЙ ТУСГАЙ ТӨРӨЛ БОЛОХ ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААР

Эд хөрөнгө хөлслөх гэрээ, түүний тусгай төрөл болох түрээсийн гэрээний талаарх мэдээллийг хүргүүлж байна. Түрээсийн гэрээ нь түгээмэл хэрэглэгдэх, бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөлд хамрагдана.             Түрээсийн гэрээний ерөнхий ойлголт Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаага [ ... ]

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Энэхүү хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хууль 8 бүлэг 28 зүйлтэй. Уг хуулиар хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсан, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэх болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд л [ ... ]

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ДҮРМИЙН ЧУХАЛ 26 ЗААЛТ

   Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухай Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан. Тус дүрмийг 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. ЯВГАН ЗОРЧИГЧИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ Явган зорчигч нь “зорчих хэсгээр явж байхдаа: -Утсаар ярих, -Гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх, -Зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан ч [ ... ]

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

   Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.  Дээрх хуулиар өсвөр насны хүн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахаар, бусад тохиолдолд буюу оногдуулсан ялын хэмжээ нь дээрх хязгаарлалтаас даваагүй өсвөр насны хүнд хорих [ ... ]

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД АНХААРАХ ЗАРИМ ЗҮЙЛСИЙН ТАЛААР

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад зааснаар “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгоно. Ажил олгогч буюу түүний эрх олгосон ал [ ... ]

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ, АНХААРВАЛ ЗОХИХ ЗАРИМ АСУУДАЛ

Гэрээ нь талуудын чин хүсэл зориг, тэгш эрх, харилцан тэнцвэрт байдлын үндсэн дээр байгуулагддаг тэдгээрийн хоорондын харилцан хамаарал бүхий үйлдлийн дарааллыг тусгайлан зохицуулах зориулалттай баримт бичиг юм. Иймд талууд гэрээ байгуулахдаа тэгш эрхтэйгээр хүсэл зоригоо илэрхийлж, хуульд нийцүүлэн өөрсдөө журмаа чөлөөтэй тохиролцох боломжтой байдаг. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 24-р бүлэг буюу 281-286 дугаар зүйлд тусгагдсан байдаг. 1.      Зээлийн гэрээний ү [ ... ]