МОНГОЛ УЛСЫН ЦОЛ ХҮРТЭЭХ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНАХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх, уламжлах, өрган мэдүүлэх, хүлээн авч судлах, шийдвэрлэх, шагнал гардуулах, цолны тэмдэг, одон, медалийн үнэмлэхийг нөхөн, сольж олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмын дагуу зохицуулахаар журамласан байна. Харин Монгол Улсын төрийн шагнал, цэргийн болон дипломат цол, “Алдарт эх I”, “Алдарт эх II” одон, ойн медаль зэрэгт нэр дэвшүүлэх, өргөн мэдүүлэх нь энэхүү журамд хамаарахгүй [ ... ]