ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРАМ
Энэхүү журмыг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолын хавсралтаар батласан бөгөөд журам нь 7 бүлэг 29 зүйлтэй байна. Журмаар Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэг бүхий иргэн өөрийн хүсэлтээр орон нутаг дахь батлан хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн онцгой байдлын асуудал хариуцсан чиг үүрэг бүхий алба, мэргэжлийн анги, салбар, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн бусад байгууллагад цэргийн албыг дүйцүүлэн хаахтай [ ... ]